Гуравдагч хөрш гэж хэнийг хэлэх вэ. Хоёр хөршөөс бусад бүх улс орнуудыг авч үздэг үү, гэсэн асуулт төрдөг. Тэгвэл гуравдагч хөршийн бодлогод доорх улсуудыг 🇲🇳 Монгол Улс авч үздэг гэж Гадаад харилцааны яамны сайтад бичжээ.
🇯🇵 Япон Улс
Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл — 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
🇮🇳 БНЭУ
Стратегийн түншлэл — 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
🇺🇸 АНУ
Стратегийн түншлэл — 2019 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр гаргасан “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын стратегийн түншлэлийн тухай тунхаглал”
🇹🇷 БНТУ
Иж бүрэн түншлэл — 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди БНТУ-д айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл
🇩🇪 ХБНГУ
Иж бүрэн түншлэл — 2008 онд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Хорст Көлер манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”
🇰🇷БНСУ
Иж бүрэн түншлэл — 2011 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг манай улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
🇨🇦 Канад Улс
Өргөн хүрээтэй түншлэл — 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди Канад улсад айлчлах үеэр гаргасан “Хамтарсан мэдэгдэл”
🇦🇮 Австрали Улс
Өргөн хүрээтэй түншлэл — 2007 онд Австралийн Гадаад хэргийн сайд Александр Доунэр манай улсад айлчлах үеэр хийсэн мэдэгдэл
Эдгээр найман улсыг одоогийн байдлаар гуравдагч хөрш гэж Монгол Улс үзэж байна. Эндээс бидний хамгийн ойрын хөрш Казахстан болон эдийн засгаар тэргүүлэгч Долоогийн бүлгийн Их Британи, Франц, Итали багтаагүй. Харин үлдсэн Америк, Канад, Герман, Япон оржээ. Мөн Ази тивийн хамгийн том эдийн засагтай Энэтхэг, Солонгос, Турк+Австрали багтжээ.
Гуравдагч хөршийн тухай анхаарч үзэх нэг зүйл бол дипломат харилцаа тогтоосон он цаг. Монголын хамгийн том хөрөнгө оруулагч Англи-Австралийн тив дамнасан Рио Тинто (Айвенхоу Майнз)-той 2009 онд гэрээ байгуулахаас өмнө Монгол Улс Австралитай Өргөн хүрээтэй түншлэлийн мэдэгдэл гаргаж байжээ. Австрали нь Монгол Улсыг 1972 онд хүлээн зөвшөөрсөн. Тус улс бол Их Британийн Вангийн захиргааны улс. Харин Их Британи Монголыг улс гэж 1963 он буюу хагас зууны өмнө хүлээн зөвшөөрсөн боловч одоог хүртэл харилцаа сайжраагүй. (Европын улсууд аль нэг улсыг улс гэж хүлээн зөвшөөрөхөд тэдний бий болгосон Үндсэн хуультай байх ёстой. Монгол 1924–11–26-нд ЗОУ-ын хуулийг хуулбарлаж улс гэж хүлээн зөвшөөрүүлэх эхэллээ тавьж байв) Энэ нь манай улс Их Британийн Вангийн Австрали, Канадтай холбоо тогтоочихсон учраас гэж харагддаг. Гэсэн хэдий ч Оюутолгойн уурхай ажиллаж эхэлснээс хойш хамгийн их алт импортолсон улсын нэг. Австрали нь Хятадын өмнөд хэсгийн томоохон аюулын нэг гэж олон улсын харилцааны шинжээчид үздэг. Энэ ч утгаар Австралийн цэрэг, технологийн салбарыг хөгжүүлэхээр Их Британи, Америк хамтарч AUKUS түншлэлийг Австралитай 2021 онд байгуулсан байдаг.
Монгол Улсад хийгдэж буй хөрөнгө оруулалтын дийлэнхийг уул уурхайн салбар эзэлдэг гэдэг ч дийлэнх нь Англи-Австралийн Рио Тинтотой хамааралтай. Мөн Их Британийн Вангийн захиргааны өөр нэг улс болох Канад манай гол хөрөнгө оруулагч. Эндээс гуравдагч хөршийн гурван улс нь англи хэлт орнууд байгаа юм. Канад нь Америкийн тэргүүлэгч цэргийн эвсэл болох НАТО-гийн гишүүн орон. Тус эвсэлд манай гуравдагч хөрш болох Герман, Турк байдаг.
Гуравдагч хөршөөс хамгийн ойр харилцаатай, бүс нутгийн улс бол Солонгос, Япон. Тэдний газар нутагт Америкийн тив дамнасан цэргийн баазуудаас хамгийн том нь байрладаг. Японы хувьд Орос, Хятадтай арлын маргаантай бол Солонгос Хятадтай Хойд Солонгосын асуудлаас үүдсэн зөрчилтэй. Украины дайнаас хойш Солонгос Оросын харилцаа таарамжгүй болсон. Учир нь Солонгос эдийн засгийн хэмжээгээр эхний 12 дотор Австралитай өрсөлддөг. Гэхдээ Австралиас ялгаатай нь Солонгос цэргийн технологи хөгжүүлж, экспортолдог улс. Иймээс Хойгоос гарч тив дамнан цэргийн нөлөө үзүүлдэг болчихсон. Өнгөрсөн 9 дүгээр сард гэхэд Украинд өөрсдийн үйлдвэрлэдэг мина цэвэрлэгч нийлүүлэхээ амлаад байгаа юм.
Хятадын хувьд баруун тал нь их уулсаар хүрээлэгдсэн учир Энэтхэгээс ирэх аюулыг бага гэж шинжээчид үздэг. Гэхдээ тэд бол цөмийн зэвсэгтэй хөрш улсууд. Бүх зүйл дээр өрсөлддөг. Монголд барьж газрын тосны үйлдвэр, хоолойг тэд барьж буй. Үүнийг өөр нүдээр харах хэрэгтэй юм билээ. Дайсагнагч хөрш улсууд Монголд нэг төсөлд бүтээн байгуулалт хийж байна… Ингэхээр манай гуравдагч хөршийн бодлогод багтдаг 8 улс бол хоёр хөрш Орос, Хятадтай сөргөөцөлддөг. Ер нь ийм чадамжтай улс манай гуравдагч хөрш байх боломжтой юм.