“Тамгагүй төр” жүжгийн олны шүүмжлэлд өртсөн малгайны санааг гаргасан археологич, судлаач Д.Эрдэнэбаатарын нэгэн сонирхолтой судалгаа байна
“Тамгагүй төр” жүжгийн олны шүүмжлэлд өртсөн малгайны санааг гаргасан археологич, судлаач Д.Эрдэнэбаатарын нэгэн сонирхолтой судалгаа байна. Хятадын түүхэн олон уран сайхны кинонд харагддаг энэхүү дуулга Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас олджээ. Өвөрмонголын нутгаас ийм төрлийн дуулга олдсон бөгөөд түүнтэй харьцуулж НТӨ XI-VII зууны үед хамаарна хэмээн тогтоожээ. Эндээс нийтийн тооллын өмнөх III зуунаас, Хүннүгээс өмнө монголчууд амьдарч байсан, бүр өөрийн гэсэн соёлтой, гар үйлдвэрлэлтэй байсныг харж болохоор байна.
Нэмэхэд, “Тамгагүй төр” жүжгийн богтого малгайг судлаач Д.Эрдэнэбаатар тайлбарлахдаа, “Тухайн үед эхнэр хүн гэзгээ дээш боодог уламжлалтай тул малгай нь босоо байсан. Энэ бол хийсвэр санаа биш археологийн олдвор” гэжээ. Бас нэг сонирхолтой баримт хэлсэн нь, “Монголчууд түүхэндээ махир сэлэм хэрэглэж байгаагүй, харин шулуун сэлэм хэрэглэж байсан гэх олдворууд илэрдэг” гэсэн байна.
Булган аймгаас олдсон Эмгэнт хошууны хүрэл дуулгын талаар дэлгэрүүлж унших бол: https://mongoltoli.mn/history/h/565
“Тамгагүй төр” эмгэнэлт драмын жүжгийг хэрхэн хийсэн талаар үзэх бол: https://www.facebook.com/hero2021/videos/1679971125680743/